モンゴルキッズの家 マンホールチルドレンを支える会
What's New

September, 2020 Schedule was updated. Detail

June, 2020  Our cooperating artist Kyoko Uryu sent her original song. Cooperation

June, 2020 Report from Mongolia is updating. Report

Траншейны хүүхдүүд

Хараа хяналтгүй, орон гэргүй хүүхдүүдийг Монголд траншеыны хүүхдүүд гэж нэрлэдэг. Өвөл Монголд -30°C гарч хүйтэрдэг ба хүүхдүүд гудамжинд хоног төөрүүлэх боломжгүй учир дулааны шугам бараадаж амьдардаг. Одоогийн байдлаар 100 гаруй хүүхдүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын траншейнд амьдарч байна. Траншейны амьдрал маш их хэцүү. Тэнд гэрэл гэгээ, ор дэвсгэр үгүй, мөн бохир заваан тулд эрүүл мэндийн хувьд ч эрсдэлтэй. Траншейнд амьдарч буй хүүхдүүд, ялангуяа охидууд маш их хүчирхийлэл дор аюултай газар амьдарч байна. Гэвч тэдэнд очих газар байхгүй.

Энэ төсөл яагаад эхлэв 

1998 онд Японы Эн Эйч Кэй (NHK) телевиз траншейнд амьдардаг олон мянган хүүхдүүдээс 3 хүүхэд сонгон тэдний талаар нэвтрүүлэг цацсан юм. Эцэг эхдээ хаягдсан 13-14 насны тэдгээр 3 хүүхэд траншейнд бие биедээ хань болон амьдарч байв. 2008 онд энэ нэвтрүүлгийн үргэлжлэл болох “Траншейны хүүхдүүд 10 жилийн дараа” хэмээх баримтат нэвтрүүлэг гарсан. 10 жилийн өмнөх нөгөө 3 хүүхэд мөн л хүнд нөхцөл байдалд байв. Нэг нь архины хамааралтай болж, зан ааш нь эвдэрсэн тул тогтсон ажил төрөлтэй байх боломжгүй болжээ. Нэг нь мөн л архины хамааралтай болж, амиа хорлох тухай байнга ярина. Гурав дахь нь бичиг баримтгүй, боловсролгүй учир хог түүж гэр бүлийн 8 гишүүнээ арай ядан тэжээж байв. Энэ 10 жилийн турш тэднийг унаж босож амьдарч байхад нь хэн ч тэдэнд туслаагүй учир нэг нь архичин, нөгөө нь амиа хорлоход бэлэн, гурав дахь дөнгөн данган амь зогоож амьдардаг болжээ. 

Монгол Хүүхдийн Өргөө төслийг санаачлагч, тэргүүн Эйко Такамизава, ‘’Энэ нэвтрүүлгийг үзэж байхад Есүс Христийн хэлсэн үг санаанд минь маш хүчтэй буусан. Тэр: Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй гэж хэлсэн (Матай 25:42-43, АБ2013). Тэр даруй би энэ үгийг санаад тэдэнд туслахын тулд ямар нэг зүйлийг заавал хийх хэрэгтэй гэж бодсон” хэмээн өгүүлсэн юм.  

<Эхний алхам>

“Уг нэвтрүүлэгт гарсан гурван хүнтэй уулзах чин хүсэлтэй байсан боловч 3 сая хүн амтай Монгол улсад бичиг баримтгүй, орон гэргүй, тодорхой хаяггүй 3 хүнийг яаж олж уулзах билээ? 

Гайхалтай нь, нэгэн Монгол пастораар дамжуулан нэгийнх нь сургийг гаргасан юм. Тэдний нэг нь 34 нас хүрсэн бөгөөд архины хамааралаас чөлөөлөгдсөн байв. Тэгээд тэр залуугаас нөгөө хоёрынх нь сургийг гаргав. Нэг нь эхнэр хүүхдүүдийн хамт гэр хороололд амьдардаг бөгөөд тохижилт үйлчилгээний компанид хог ачигчаар ажиллаж гэр бүлээ тэжээдэг ажээ. Харамсалтай нь гурав дахь нь энэ хорвоог аль хэдийнээ орхисон байлаа.” 

 

“Би 2 чухал үгийг тэдэнд дуулгамаар байв. Нэгд, та нар аавдаа хаягдсан гэж бодож байгаа байх. Үгүй ээ, тэнгэрт оршигч Бурхан Аав та нарыг үнэхээр хайрладаг бөгөөд та нарт найдвар ба ирээдүйг өгөх гайхамшигтай төлөвлөгөөг бэлдсэн байгаа. Хоёрт, та нар миний төлөө санаа тавьдаг хүн дэлхий дээр ганц ч байхгүй гэж бодож байгаа байх. Үгүй ээ, Япон, Солонгос болон дэлхийн олон оронд та нарын төлөө олон хүмүүс байнга залбирч байгаа.”

 

Траншейгаар хоног төөрүүлж яваа хүүхдүүдийг тайван унтаж амрах, дулаан гэр оронтой болгох юмсан гэсэн хүсэл төрсөн. Анхны нэвтрүүлэг цацагдсан 1998 оны үед ойролцоогоор 4,000 орчим хүүхэд траншейнд амьдардаг гэсэн судалгаа байсан. Харин одоо энэ тоо эрс багассан. 

 

Монгол улсын засгийн газар, дотоод, гадаадын төрийн бус байгууллагууд асрамжын газар байгуулж, тэднийг байршуулж эхэлсэн нь тэдний тоо багасахад ихээхэн нөлөөлсөн. Гэвч 4,000 гаруй хүүхдүүдэд энэ нь хангалтгүй байсан юм. Харин яаж тэдний тоо огцом буурах болов? Үнэндээ эдгээр хүүхдүүдийн зарим нь хүний наймааны золиос болсон юм.

 

Одоогийн байдлаар 100 гаруй хүүхдүүд траншейнд амьдардаг. Бид аль болох олон хүүхдийг аль болох хурдан хугацаанд аюулгүй гэр орноор хангах хүсэлтэй байна.  

Бид Монголын траншейний хүүхдүүдийг орон гэртэй болгох зорилготой. Энэ орон байр нь тэдэнд аюулгүй орчныг бүрдүүлж өгөхөөс гадна амьдрах аргад суралцах, бие даан амьдрах чадвартай болоход нь сургаж бэлтгэхэд зориулагдана. Нутгийн Монгол чуулганы энэхүү үйлчлэлийг гардан гүйцэтгэх болно. 

Монгол Хүүхдийн Өргөө Төслийн Зорилго 

​モンゴルキッズホームプロジェクト

Mongol Kids' Home Project

Call our office:

*In Japan 070-3288-7740

(日本国内から)

*From abroad

Japan +81-70-3288−7740

(Japanese&English)

*In Korea 010-6240-0321

(Japanese&Korean)

Find us: 

Japan F-421, 2-1, Hara, Inzai-shi, Chiba

(千葉県印西市原2−1、F−421高見澤方)

Korea 402-708, Byoksan Apt., 41, Yonggu-daero 2801 beon-gil, Suji-gu, Yongin-si, Gyeonggi-do(용인시 수지구 용구대로2801번길 41 벽산아파트402-708)

  • Facebook Social Icon

「​モンゴルキッズの家」(マンホール・チルドレンを支える会)はキリスト教(聖書)の精神に基づいて活動する非営利任意団体です。

Mongol Kids' Home (Support Manhole Children) is a non-profit organization based on Christian (biblical) principles.