top of page
検索

Газарт-давс-болох-тийм-үйлчлэл-энд-байна

  • 執筆者の写真: Mongol Kids' Home
    Mongol Kids' Home
  • 2020年10月9日
  • 読了時間: 2分

Газарт давс болох тийм үйлчлэл энд байна. Баярын мэдээ Нарита цуглааны пастор Имо Мицүки Монгол хүүхдийн өргөө байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэнд хүргэе!

〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜〜

2019 оны 2 сард Японы NHK телевизийн давтагдан гарсан нэвтрүүлгээр 1998 он, 2008 он, 2018 оны тухайн үеийн байдлын Болд Даш хоёрын 20н жилийн амьдралын үйл явдал нь гайхшрал төрүүлэм байсан. Нэвтрүүлгийн дүрс бичлэгт өөрчлөлт хөгжил дэвшлийг харуулахын зэрэгцээ Монголын нийгэм дэх олон олон асуудлыг тодорхой буулган харуулсан нэвтрүүлэг байсан. 2018 онд хамгийн сүүлд гарсан нэвтрүүлэгт уг нэвтрүүлэг гарахаас хагас жилийн өмнө Эйко багш болон өөр олон хүний дэмжлэгтэйгээр байгуулагдсан "Монгол хүүхдийн өргөө"-ны тухай тус нэвтрүүлэгт гарсан юм. Миний бие энэхүү нэвтрүүлгийг үзэж байхдаа хэрвээ боломж гарвал Монголд очиж яг тэр газарт нь очиж залбирах юмсан гэх бодол төрж байсан юм. Тэгээд 2019 оны 6 сард санаанд оромгүй байдлаар Монголд очих боломж олдсон ба нэгэн Монгол пасторын тусламжтайгаар миний бие "Монгол хүүхдийн өргөө"-нд зочилсон юм. Тэр газар бага балчир байхдаа эцэг эхдээ хаягдсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, нийгэмд гадуурхагдсанаас болж зүрх сэтгэл нь шархалсан , тэрхүү зүрх сэтгэлийн шанлал нь одоог хүртэл арилаагүй хүүхдүүдийг олж харсан юм. Бид Христэд итгэгч хүмүүсийн хувьд газрын давс болж энэ газрыг эдгээх онцгой эрх нь бидэнд өгөгдсөн юм. Давс гэдэг зүйлд эмэнд байдаг шиг үүрэгч байдаг. Шашны болон мэдлэг төдий Христ итгэлээс бид амьд Христийг бодитоор таньж мэдэн тэр хайрыг амьдрал дээр бодит хэрэгжүүлэлт болгох Монгол чуулганд ирээдүй байгаа. Би Монголын төлөө залбирах бүртээ үүнчлэн залбирдаг. Монгол хүүхдийн өргөө хэрэгцээтэй байгаа олон олон хүүхэд хамрагдахын төлөө. Мөн эцэг эх нь Бурхан дээр ирж аврагдахын төлөө. Тэдгээр хүүхдүүдын гэр бүлд наад захын амьдралын хэрэгцээ хангагдахын төлөө. Гэр бүлийн харилцаа сайнаар эргэхийн төлөө. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд хамрагдахын төлөө. Улмаар амьдрал нь дээшлэхийн төлөө. Эдгээр хүүхдүүдийн гэр бүлийн эдийн засаг тогтвортой байж зөв ажил олдохын төлөө. Хэзээ ч бохир ажилд (биеэ үнэлэлт, залилан болон бусад хууль бус ажилууд) эргэж буцахгүй байж хамгаалагдахын төлөө. Эцэг эхчүүд ч эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсдог байхын төлөө. Монгол хүүхдийн өргөөний 2 жилийн ойг Бурханы энэ үгээр ерөөе. "Би өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө гэж айлдсан юм." Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. Ром 9:15-16




 
 
 

Comments


​モンゴルキッズの家プロジェクト

Mongol Kids' Home Project

事務局所在地/Our office

▶︎日本事務局/Japan Office

  〒270-1335 千葉県印西市原2−1、F−421高見澤方/F-421, 2-1, Hara, Inzai-shi, Chiba, Japan

  070-3288-7740(日本国内から/In Japan)

  +81-70-3288−7740(海外から/From abroad)(Japanese&English)

▶︎韓国事務局/Korea Office

  용인시 수지구 용구대로2801번길 41 벽산아파트402-708

  402-708, Byoksan Apt., 41, Yonggu-daero 2801 beon-gil, Suji-gu, Yongin-si, Gyeonggi-do, Korea

    010-6240-0321(韓国内から/In Korea)(Japanese&Korean)

▶︎メールアドレス/E-mail Address

  mongoliakidshome@gmail.com

  • Facebook Social Icon

「​モンゴルキッズの家」(マンホール・チルドレンを支える会)はキリスト教(聖書)の精神に基づいて活動する非営利任意団体です。

Mongol Kids' Home (Support Manhole Children) is a non-profit organization based on Christian (biblical) principles.

bottom of page