モンゴルキッズの家 マンホールチルドレンを支える会

Ажил Үүрэг

“Хараа хяналтгүй болон эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг аюулгүй гэр орон, сурч боловсрох орчин нөхцлөөр хангаж, ирээдүйд хөлөө олоход нь нутгийн Монгол чуулганаар дамжуулан тусална.”

Алсын харааны 6 үе шат

  1. Хараа хяналтгүй, гэр оронгүй, хүчирхийлэл болон хүний наймааны золиос болох эрсдэлтэй хүүхдүүдийг авран хамгаалж, гэр бүл, хүүхэд хамгааллын төвд амьдруулна. 

  2. Сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асран эмчилж, сургуульд хамруулах зэргээр сургаж бэлтгэн нийгэмд байр сууриа олоход нь тусална. 

  3. Суурь боловсролтой болгохын тулд хүүхдүүдэд албан ба албан бус боловсрол олгоно. 

  4. Хүүхэд ба эцэг эхчүүд бие даан амьдрах хүртэл нь санхүү, эд материалаар туслан дэмжинэ. 

  5. Хүүхдүүдийг нийгмийн аливаа асуудлын (архины хамааралтай эцэг эхийн муу нөлөө г.м.) золиос болохоос урьдчилан хамгаалж, анхаарал халамж тавьж, компанит ажил өрнүүлнэ.  

  6. Алс хэтдээ 1) Монгол чуулганууд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, 2) өөр бусад улс орнууд Монгол чуулганаас үлгэр жишээ авч мөн адил үйлчлэлийг эхлүүлэх зорилготой. 

Төслийн Төлөвлөгөө

2018-2019

Гэр бүл, хүүхэд хамгааллын эхний төвөө байгуулах, нутгийн бүтэц зохион байгуулалттай болох (хэрэгжсэн)

 

2019-2020

Гэр бүл, хүүхэд хамгааллын төвийн байртай болох, ажлын цар хүрээгээ тэлэх, хүүхдүүдэд сэтгэл санааны болон оюуны дэмжлэг үзүүлэх, боловсрол олгох, өрх толгойлсон, гэр оронгүй ээж хүүхдүүдийг төвдөө амьдруулах, мэргэжлийн сургалтанд хамруулж санхүүгийн хувьд бие даахад нь туслах. 

 

2020-2021

Төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нутгийн удирдлага санхүүгийн хувьд бие даах төлөвлөгөө гаргах, байрны засварыг бүрэн дуусгах, шаардлагатай бол байрыг өргөтгөх, Японоос зочдыг урьж төсөлд анхаарал тавих хүмүүсийг нэмэгдүүлэх.

 

2025

Нутгийн удирдлага бие даан үйл ажиллагаа явуулах

Бидний Үйл Ажиллагаа

  1. “Монгол Хүүхдийн Өргөө” гэр бүл, хүүхэд хамгааллын төвийг нутгийн чуулганы дэмжлэгтэйгээр эхлүүлэн ажиллуулах, санхүүгээр дэмжих. 

  2. Хүүхэд хамгаалал, сурган хүмүүжүүлэх чиглэлээр мэргэшсэн ажилтан, сайн дурынхныг ажиллуулах. 

  3. Тайлан мэдээ хэвлүүлэх, интернет болон олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан нийтэд хүрэх.

  4. Санхүү босгох (байр худалдан авах, тоног төхөөрөмж худалдан авах, нийгмийн үйлчлэл, боловсролыг дэмжих, үйл ажиллагааны зардал)

  5. Хамтдаа мөрөөдөцгөөе 1000 (залбирал ба дэмжлэгийн) аяныг хэрэгжүүлэх (2019 оноос хойш “Хамтдаа мөрөөдөцгөөе 2000 болж шинэчлэгдсэн) 

Ирээдүйн Боломжууд 

 

Гэр бүл, хүүхэд хамгааллын төвд асрагч ээжээр ажиллах хүмүүс хоол хийх, аяга таваг угаах, гэр орноо цэвэрлэх гэх мэт энгийн ажил хөдөлмөрт хүүхдүүдийг сургаж бэлтгэнэ. Мөн дуу хөгжим, уран зураг, компьютер зэрэг сургалт явуулах мэргэжлийн багш нарыг урьж хичээл сургалт явуулна. Хүүхдүүдэд энгийн амьдрах ухаан заан сургахаас гадна тэдний хүсэл сонирхол дээр үндэслэн бэлэг авъяасыг нь нээн илрүүлж, хөгжүүлж, бие даах чадвартай болгоно. Цаашилбал хүүхдүүд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж ургуулах зэргээр илүү сонирхолтой, үр бүтээлтэй амьдралд суралцаж, Бурханы ивээл ерөөлийг амсаж амьдрах болно. 

 

Мөн гадаадаас урт, дунд, богино хугацааны сайн дурын хүмүүсийг Монголд урьж авчран хамтран ажиллабал хүүхдүүдэд их дэмжлэг, урам зориг болно. Япон, Солонгосоос ирэх сайн дурын хүмүүстэй нөхөрлөж, тэднээс шинэ зүйлсийг суралцах боломж олдвол ямар сайхан бэ!

Нутгийн Чуулганы Үйл Ажиллагаа

Энэ төслийг голлон хэрэгжүүлэгч нь нутгийн чуулганууд байх болно. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол чуулганууд энэ үйлчлэлийг Бурханы бидэнд даалгасан ажил үүрэг мөн гэж хүлээн авсан цагт энэ төсөл цаашид бие даасан үйлчлэл болж чадна. Харин гадаадад байгаа хүмүүс залбирах, урам зориг өгөх, бүх талаар дэмжих зэргээр чадах бүхнээ хийх болно. Бидний гол зорилго бол нутгийн чуулганууд өөрсдөө хүч түрэн энэ төслийг эхлүүлж, үргэлжлүүлэн дэмжих явдал юм.  

 

Одоогийн байдлаар төслийг Эзэний Цог Жавхлан чуулган хэрэгжүүлж эхэлсэн. Тус чуулганы пастор М.Намсрай төслийн удирдагчаар, чуулганы бусад пастор ахлагч нар төлөөлөн удирдах зөвлөлөөр ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд тус чуулганы итгэгчид бүгд гар бие оролцож, чадах бүхнээрээ дэмжин тусалж байна. Эзэний Цог Жавхлан чуулган төслийг дан ганцаар хэрэгжүүлэхэд учир дутагдалтай тул бусад чуулганууд энэ төсөлд цаашид нэгдэн орно гэдэгт итгэж байна.

Төслийн Алсын Хараа

​モンゴルキッズホームプロジェクト

Mongol Kids' Home Project

Call our office:

*In Japan 070-3288-7740

(日本国内から)

*From abroad

Japan +81-70-3288−7740

(Japanese&English)

*In Korea 010-6240-0321

(Japanese&Korean)

Find us: 

Japan F-421, 2-1, Hara, Inzai-shi, Chiba

(千葉県印西市原2−1、F−421高見澤方)

Korea 402-708, Byoksan Apt., 41, Yonggu-daero 2801 beon-gil, Suji-gu, Yongin-si, Gyeonggi-do(용인시 수지구 용구대로2801번길 41 벽산아파트402-708)

  • Facebook Social Icon

「​モンゴルキッズの家」(マンホール・チルドレンを支える会)はキリスト教(聖書)の精神に基づいて活動する非営利任意団体です。

Mongol Kids' Home (Support Manhole Children) is a non-profit organization based on Christian (biblical) principles.